2024 оны 08 сарын 23
Сүүлийн 1 жилийн өдөр бүрийн хөдөлмөрийнхөө үр шимээр мэргэжлийн салоны бүтээгдэхүүнүүдийг хүн бүр гэрийн нөхцөлдөө хэрэглэж болохоор үйлдвэрлүүлж чадлаа.Энэ бүхэн амархан харагдаж байж болох ч яг үнэндээ бол тийм байгаагүй шүү гэдгийг хэлье
Цаашлаад Олон улсын зах зээлд гарч ажиллах үүд хаалгаа нээж, өнгөрсөн 6н сард Солонгос улсын Сөүл хот Ганнам дүүрэгт Dr.SPA брэндийн нээлтийг албан ёсоор хийсэн билээ.Мэдээж үлгэрийн юм шиг бүх зүйл амархан болж бүтээгүй ч хичээсний дараах үр дүн бидэнд ирлээ
Баяртай байна
8н төрлийн онцлог бүтээгдэхүүнүүд маань
Дорны эмчилгээний 6 төрлийн
эмийн ургамал найрлагандаа агуулсан.
Хүний биед байх ёстой 9 төрлийн
эсийн өсөлтийг дэмжих бүтэцтэй мэргэжлийн үс арчилгааны 8н төрөл, үс уналтыг зогсоож, ургалтыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнүүдийг гэрийн нөхцөлд хэрэглэх боломж боллоо.
3н төрлийн шампунь,хуйхны гүний цэвэрлэгээ, тэжээлийн тос, хуйхны ампул гэх мэт мэргэжлийн баг хамт олны нөр их хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнүүд маань та бүхний маань гар дээр очиход бэлэн боллоо.